Зиа энэ чинь завтай дээрээ ганц пост хийюү гэтэл блог бичилгүй удсаных уу нэг л эвлэдгүй шүү. Уг нь анх бичиж эхэлж байхдаа тийм тийм сэдвээр тэгж тэгж бичнэ этр гээл төлөвлөдөг байлаа шт... гэтэл одоо тэр олон сэдвүүд хаачив? Блог бичихийн үндэс чинь ердөө л сэдэвтэй байхдаа гол нь юм байшт гээл ххэхэх. Заааа тэр ч яахав, завгүйдээ юу хийж байв гэхээр ажлаа хийж эхэлсэн, яг тэр үетэй давхцаад байгууллагын ой мой гээл хэрэндээ л ачаалалтай байлаа. Одоо л нэг нуруу тэнийжийнэ. Энэ нэг сарын хугацаанд миний бяцханаа том болсон ч гэж жигтэйхэн, нэг харсан чинь том хүн шиг нухацтай хэрсүү байрын харцтай, загнах, эрхлүүлэхийг андахгүй, аяглаж аашлах нь бүр нэг "хүн шиг" болчихсон 6 сартай жаал охин дэргэд унтаж байх юм.
Өлгийдүүлээд, мөөмөө хөхөж байж унтдаг байсан маамуу чинь одоо бол орон дээрээ задгай хэвтэж ганганаж байгаал өөрөө унтаад өгдөг болсон байна. Тоглоомуудаа эргүүлж тойруулж ажиглаад л, "амтлаад" л, тэгснээ уйдахаараа түлхээд хаячихдаг, өөрт нь өгдөггүй удирдлага, гар утас, эмийн хайрцаг, янз бүрийн тосны сав энэ тэрийг авах гээд сарвайгаад нэхдэг болж.
Мээмээ хөхөж байхдаа ээжийнхээ нүүр лүү дүрлийтэл ширтээд "харц тулахаар" нэг л учиртай инээд алддаг болж...
Wednesday, June 29, 2011
Thursday, June 16, 2011
Бүүвэйн дуу муу бүхнийг цаашлуулдаг увидастай аялгуу
/Гоё ярилцлага байхаар нь энд авчраад наачлаа /
Бүхнийг уяртал дуулна, бас тэрхүү сайхан дууныхаа шүлгийг бичнэ, дээрээс нь ирээдүйд өөрийнхөө халааг авах дуучин бэлтгэнэ, судалгаа шинжилгээ хийнэ гээд л нэг хүн хийж амжууламгүй олон ажлыг төвөггүйхэн хийж яваа Монгол Улсын Ардын жүжигчин Ш.Чимидцэеэтэй уулзаж ярилцлаа. Олон сайхан уртын дуугаараа монголчуудыг уярааж яваа ч Чимидцэеэ дуучинд ард түмнийх нь уярал арай дутуу санагдсан бололтой. Учир нь саяхан бүүвэйн дууны цомог гаргасан байна билээ. Бүүвэйн дууг тун сонирхолтойгоор тайлбарлах түүний яриаг уншигчдадаа хүргэе.
-Эмэгтэйчүүдийн баяр дөхөж байгаа болохоор таны бүүвэйн дууны цомгийн талаар ярилцахаар зорьж ирлээ. Яагаад зөвхөн бүүвэйн дуугаар цомог гаргах болов?
-Анх яг цомог гаргая гэж бол шийдээгүй. Ерөөсөө бүүвэйн дуу тасарснаар хүний хүмүүжил доройтож байна. Одоогийн хүмүүс ухаан муутай, юу ч хийхээс буцахгүй хатуу сэтгэлтэй болсон нь бүүвэйн дуу тасарсантай холбоотой гэж би боддог. Тийм учраас эдгээрийг бага ч гэсэн ухааруулах гэж академи дээр очиж илтгэл тавьж бас лекц уншиж явлаа. Хамгийн гол нь тэрхүү лекцийг маань сонссон хүмүүс сайхан лекц байна баяр хүргэе гээд л өнгөрөөд байсан.
Wednesday, May 18, 2011
Ёсыг бодож уйлсан нь
Өчдөр лаг өргөн бүрэлдэхүүнтэйгээр явж охиноо вакциндуулав. Эмлэг явах замын турш аав охины "яриаг" орчуулж бүрэлдэхүүний элгий нь аваад хаясан.
Sunday, May 15, 2011
Миний соронз
Түүнээс гарсан ганцхан авиа, бусдад бол үл анзаарагдам ганцхан үйл хөдлөл, зан төрх нь миний хувьд үгээр хэлэмгүй гүн мэдрэмжийг төрүүлдэг.
Friday, May 13, 2011
Хэрвээ сайхан амьдарч байвал...
Миний охин дандаа эгшиг авиагаар ганганадаг ангаахай бор маамуу байсан бол одоо "үсгийн баялаг" нь нэмэгдэж гийгүүлэгч авиагаар "ярьдаг" боллоо. Дэргэд нь хэн нэгэн үзэгдэхгүй бол шал худлаагаасаа, ямар ч нулимсгүй "ааа аааа аааа..." гээд хэвтдэг байсан үр минь нэлээд хэд хоногийн өмнөөс биеэ чангалж ирж байгаад "гги ггиг гггииигг" гэсэнэрхүү авиа гаргаад л худлаа уйлдаг боллоо. Ингээд хамгийн анх "г" авиагаар дуугарч сурсан нь тэр. Хайнга ээж харин тэр өдрийг нь нарийн тэмдэглэсэнгүй.
Tuesday, May 10, 2011
Эмчийн ярианаас
Өчигдөр орой суваг эргүүлж суутал "Эх орон" тв-ээр хүүхдийн асаргааны тухай эмч ярьж байхтай таарлаа. Даанч намайг үзээд удаагүй байтал дуусчихсан. Гэсэн ч хэдэн хэрэгтэй зүйл сонсоод амжсаан. Тэрнийгээ бичье.
Сонин сайхан?
Зээ ойрд их завгүй байлаа. Яасан гэхээр охиндоо ханиад хүргэцэн :( Тэгээд хэд хоног ханиадтай тэмцэх кампанит ажил өрнүүлэв кк... Гэрт ханиад чирж ирсэн дүү охиныг хүүхдэд ойртохы нь хориглож, маск зүүлгээд, хагас бүтсайнаар их цэвэрлэгээ хийж, "зад угаагч" болов. Охиноо яаж эмчлэв гэхээр ойр ойрхон сайн хөхүүлээд /уг нь охиноо цагаар хөхүүлдэг байсы/ , дулаан хувцлаад /ээж охиноо өлчир сургачих санаатай, тэр нь хэтрээд заримдаа жаахан сэрүүдүүлчдэг талтай кк/, өглөө эрт агаарт сайн гаргаад, горчицтой ваннд суулгаж, аньсны ханд уулгалаа. Иймэрхүү маягаар хоёр, гурав хоноод охины ханиад ерөнхийдөө эдгэлээ. Ханиах нь багасч, үр минь цаанаасаа нэг сэргэлэн цовоо дэрвэлзээд ирмэгц ээжийн царайд нар гийгээстэй :)
Thursday, May 5, 2011
Дэрэн дээр дэлбээ цэцэг
Wednesday, May 4, 2011
Ход ход инээгээд...
Миний охин их "инээд муутай" хүүхэд л дээ. Биед элдэв зовиургүй л бол ганганаал, инээгээл хэвтдэг хүүхэд юм байгаан. Хоёр биенээ харж инээсэн том, жижиг хоёр хүн л байна, энд хэхэ...
энэ нөхөр нээрэн үнэнхүү аз жаргалтай мишээж байгааз? нээтээр зураг хайж яваад олсон юм :)) |
Friday, April 29, 2011
Юугаар ч хэмжишгүй аз жаргал
Маамуудаа зориулж ийм нэг блог нээчээд бичлэг оруулж завддаггүй ээ. Ээж, охин хоёр хамтдаа байхад цаг хугацаа гэдэг чинь урсаал урсаал явчдын байна. Уг нь ээж болсон анхны өдөрөөс эхлүүлээд дурсамжтай мөч бүхнийг тэмдэглэн үлдээх хүсэл байсан ч нэг мэдсэн жирийсэн хэдэн сар өнгөрчихөж.
Monday, April 11, 2011
Охиндоо
Намайг аз жаргалтай хүн болгосон бяцхан үрдээ зориуллаа. Үртэй минь хамт өсч, өндөөр болоорой, блог минь :)
Subscribe to:
Posts (Atom)