энэ нөхөр нээрэн үнэнхүү аз жаргалтай мишээж байгааз? нээтээр зураг хайж яваад олсон юм :)) |
Хүүхэд инээж байхдаа хамгийн хөөрхөн. Анх улаан нялзрай өлгийтэй амьтан үнэгчилж инээхийг нь хараад л ээжийнх нь сэтгэл хайлчихсан. Үр минь дандаа инээж яваасай гэж тэгэхэд дотроо бодсон. Үнэгчилэхээрээ инээдэг охин минь удалгүй ээжийгээ хараад инээдэг боллоо. Хоёр нүдээ анийлгаж ирээд л, шүдгүй буйлаа гаргаад хичнээн хөөрхөн... Тийм хөөрхөн инээмсэглэлээрээ ээжийгээ өдөр бүр шагнадаг боллоо доо үр минь. Тэр хөөрхөн инээмсэглэлийнх нь зургийг ээж нь 28 хоногтойд нь авч хадгалсан. Хэвлүүхэн нь аргагүй инээж буй үрийн минь нялх төрх харах бүрт сэтгэлийг минь нэг л сайхан жаргалаар бялхуулдаг юм даа.
Өдөр ирэх бүр хүний ертөнцөд дасч, эргэн тойрноо ажиж "танилцах" үрийн минь инээмсэглэл бусдад ч бас гэрэл гэгээ түгээж буйг мэдрэх сайхан. Орны толгойд тохсон эрээн алчуур, дээрээс нь өлгөсөн тоглоом, даавууг нь хийдэг тор, гэрлийн бүрхүүл, жаазтай зураг, өвөөгийн зэс аяганд ойсон нарны туяа гээд л охиныг минь инээлгэдэг болгоныг би ч бас хайрлах болсоон. Миний үр чинь ямар ч хүнээс бишүүрхэхгүй. Өрхийн эмнэлэгт сар бүр очиж үзүүлэх тоолондоо эмч бүсгүйтэй бүр нэг сайхан инээж ханиагаад л "хөөрөлдөж" авдаг юм хэхэ.
Саяхан ээж нь охиноо том болчихсон байгаагаар зүүдэлсэн. Ээж рүүгээ инээгээд л ирж явсан юм, миний охин. Ээж нь сэрээд их баярласаан. Ход ход инээсэн миний нялх үр том болоод ч мишээл тодруулсан сайхан охин болно гэж итгэсэн. Тийм болохоор ээж нь Бурханаас олон юм гуйхгүй ээ. "Үр минь дандаа инээж яваасай" гэж л хүснэ. Ээжийнх нь ганцхан хүсэл энэ.
2 comments:
маяа байна, нээрээ л үр жулжагаа инээлгэх сайхан шүү. нээрээ хүүхэд их сонин сонин юманд инээдэг тэ, манай хүү лав нэг тосоод сууж байсан чинь эмээ нь банны өрөө орох гээд нэг алчуур барьцан явж байхыг нь хараал анх ход ход инээсэн шд хэхэ өөлхөн шүү
хэхэ харин тиймээ энэ зулзаганууд гж бөөн инээд бэлэглэсэн амьтад байхийн. манай охин бас ойрд хоёр хүн хоорондоо ярьж байхад дундуур нь ороол баясаал баясаал явчдаг болсон бна лээ кк
Post a Comment