Friday, April 29, 2011

Юугаар ч хэмжишгүй аз жаргал

 
Маамуудаа зориулж ийм нэг блог нээчээд бичлэг оруулж завддаггүй ээ. Ээж, охин хоёр хамтдаа байхад цаг хугацаа гэдэг чинь урсаал урсаал явчдын байна. Уг нь ээж болсон анхны өдөрөөс эхлүүлээд дурсамжтай мөч бүхнийг тэмдэглэн үлдээх хүсэл байсан ч нэг мэдсэн жирийсэн хэдэн сар өнгөрчихөж.
Миний охин одоо 4 сартай. Саяхан л хацар дээгүүрээ хүртэл хар үстэй хариугүй нялх амьтан ээждээ ирж байсан чинь одоо инээд алдсан эгдүүтэй бор охин болсон байна.  Ээжийгээ өглөө бүрийг инээмсэглэн угтуулж, үдэш болгоныг инээмсэглэн үдүүлдэг гэрэл гэгээ минь юм шүү дээ. Өөрийг минь хараад үнэн голоосоо инээж, баярлан дэрвэлздэг үртэй байна гэдэг,,, юугаар ч сольшгүй, юугаар ч үнэлшгүй, юугаар ч хэмжишгүй тийм их аз жаргал байдаг юм байна. Бас ийм их хайр миний дотор байсныг/ байдаг гэдгийг мэдрэх ч нэг л өөр аз жаргал байдаг юм байна хэхэ. Тэгээд л хожим энэ бүхнийг мартахгүйн тулд, цаг хугацааны энэ түргэн урсгал дунд юухныг нь ч болов гээчихгүй юмсан гэхдээ, бас хожим энэ бүхнийг үр минь уншаасай гэсэндээ ийм нэгэн блогийг нээлээ.
Охин минь одоо хажуу тийшээ хараад бумбагар хацраа дэрлээд унтаж байна. Хоёр гараа урдаа нийлүүлээд барьчихаж. Урт сормуус нь хөдлөөд л үнэгчилж байна. Удахгүй сэрээд мөөмөө эрж, бас сэрчихлээ гэдгээ мэдэгдэж ээждээ чимээ өгнө дөө :)

2 comments:

Tana said...

Huurhun shuu. buur untaj baigaa n nudend haragdchihlaa.

gerelgegee said...

hehe harin tiimee. untaj bhad ni haraad l hevtdiin zarimdaa kk