Tuesday, May 10, 2011

Сонин сайхан?

Зээ ойрд их завгүй байлаа. Яасан гэхээр охиндоо ханиад хүргэцэн :(  Тэгээд хэд хоног ханиадтай тэмцэх кампанит ажил өрнүүлэв кк... Гэрт ханиад чирж ирсэн дүү охиныг хүүхдэд ойртохы нь хориглож, маск зүүлгээд, хагас бүтсайнаар их цэвэрлэгээ хийж, "зад угаагч" болов. Охиноо яаж эмчлэв гэхээр ойр ойрхон сайн хөхүүлээд /уг нь охиноо цагаар хөхүүлдэг байсы/ ,  дулаан хувцлаад /ээж охиноо өлчир сургачих санаатай, тэр нь хэтрээд заримдаа жаахан сэрүүдүүлчдэг талтай кк/, өглөө эрт агаарт сайн гаргаад, горчицтой ваннд суулгаж, аньсны ханд уулгалаа. Иймэрхүү маягаар хоёр, гурав хоноод охины ханиад ерөнхийдөө эдгэлээ. Ханиах нь багасч, үр минь цаанаасаа нэг сэргэлэн цовоо дэрвэлзээд ирмэгц ээжийн царайд нар гийгээстэй :)

Ер нь энэ 5-р сарын тэнгэрийн ааш хачин байнаа. Тухтайхан салхилах боломж ч өхгүй барайгаал, усан /цасан?/ нүдлээл кк... Өглөөгүүр сайхан гийчээл үдээс хойш урвайчдаг ааш муутай тэнгэрийн араншинд зохицож ээж, охин хоёр өглөө эртээ гэгч салхилдаг болсон. Охин маань өглөө 6 өнгөрөөгөөл сэрчдийн. Ээж бас удалгүй охиноо дагаад сэрнээ. За тэгээд хоёулаа босч хувцаслаад хамраа цэвэрлэж, нүүр гараа угааж, мөөмөө хөхөж байтал 7 цаг болчино. Оройтлоо гэхэд 8 цагаас хэтрэлгүй гарч салхилнаа. Гараад удалгүй охин нь өглөөний агаарт нам цохиулаад унтнаа. Ээж тэр хооронд тэнгэр шинжингээ, хөгжим мөгжим сонссон шээээг, охиноо ганц нэг хөдөлгөсөн шэээг мишээж суунааа :) Өглөө гоё эхлэхээр тэр өдөр тэр чигээрээ гоё, бүтэн өдөржин гоё байхаар шөнө унтахдаа ч гоё, шөнө нь сайхан амарсийм чинь өглөө нь ахиал гоё, мөн үү? ккк..

Өглөө салхилахын сайн тал нь гэвэл тэнгэр тогтуун, хотын хөдөлгөөн эхлээгүй болохоор нам гүмхэн хүүхэд унтахад амар, бас тоосжилт ч бага байдаг байх. Одоо бол ээж охин хоёр өглөөд тогтмол гарч байхаар шийдсэн, өдөртөө бас болж өгвөл хоёр ч удаа гараад авч байна. Гадаа суусаар байгаад охины хацарт сайр тогтоод дээр үеийн оросын нэг хүүхэлдэйн кинууны баатар Кусенка ч билүү нэг тийм халтар, сэгсгэр хүүхэд байдаг даа тэрүүн шиг инээдмийн царайтай болсон бол  ээжийн гар, хүзүү нэлээд борлож арга хэмжээ авахаар болжээ кк..

За тэгээд ээж бол ойрд ерөнхийдөө завгүй байх нь. Удку ажилдаа орох тул хувийн бэлтгэл базаахаас гадна охиныхоо хооллолтыг хэрхэн зохицуулах, хэнээр харуулах вэ гээд санаа тавих, хийх зүйл зөндөө байна.
Сонин сайхан гэснээс постоо гарчиглажээ суухдаа бодлоолд, манай монголчууд үнэхээр сониуч, бас сайхан юманд дуртай улс юм гэж кк... Сайхан юманд дуртай гэдэг нь "Монгол хүн амны билгээрээ" гэдэг л юм уу даа. "Амны билгээс ашдын билэг" гэж үг ч бас байна. Тийм болхоор ашдын / ирээдүйн / сайхныг билэгдэж, амны билэгтэй байцгаая аа :)

4 comments:

Sweet mommy said...

хөөрхөн бичлэг байна...
би бас гадаа сууж байхдаа гарандаа анхаарал тавихаа мартцан , нүүрээ л анхаарааад байсан
гар их борлосон байналээээ

өө нээрээ ханиад нь одоо зүгээрүүү

горчиз их сайн байгаааз
би хувьдаа их шүтдийн шд ххээ
би өөрөө хүртэл ханиаад хүрээд , хоолой өвдөхөөрөө хэрэглэдэг

gerelgegee said...

neeren gorchiz sain yum blee. eej sandraal em uulgah geed bi em ohgui geed kk

odoo bol haniadiig martsaa bid 2 :)

harin tii nuuree yahav neg yum budaad garchij bgaam. gar mar bol bhgui ee. busad eejuudig anzaaraad bsn huzuutei yudentei tsamts malgai etr omsch gardiin bn odoo tegj bhaas.

Монгол said...

Би бас хүүхдээ гадаа салхилуулахдаа гараа мартсан байнаа. Сая л анзаарсан чинь хар гартай болчихжээ. 4,5 сард л ийм болчихлоо. Одоо зундаа бас гадаа суусаар байгаад бов бор юм болж дуусах юм шиг байнаа. Манай хүү бас 6 цаг гээд л сэрчихнэ. Тэгээд тосч баагаад, нус энэ тэрээ цэвэрлэж байгаад гарч унтдаг болоод байнаа. Сүүлийн хэд хоног лагер дээр байгаа болохоор гадаа гарахад амар, гоё байна. Хотод болохоор өглөөдөө тагтан дээрээ гардаг байсан. Даанч их удахгүй машины дуу чимээ орж ирээд тавтай унтуулдаггүй. Харин энд бол өглөө унтаж өгч байнаа

gerelgegee said...

харин тиймээ сайхан цагаан гар одоо мөрөөдөл болсон шүү дэй... нэмээд борлосон цайруулах тос алдаг оног түрхээд гадаа явах нь их болоод байгаа болхоор тэр байх.

лаагерт харин гоё байгаа бх даа би ажилдаа орцон болохоор хагас бүтэн сайндаа л алдаг оног зусландаж байна. амралтаа авахаараа л гэээд яваад л байна даа