Түүнээс гарсан ганцхан авиа, бусдад бол үл анзаарагдам ганцхан үйл хөдлөл, зан төрх нь миний хувьд үгээр хэлэмгүй гүн мэдрэмжийг төрүүлдэг.
Илэрхийлэх минь зөвхөн надаас л гарч болох "нэг тийм юм" нүдээрээ дүүргэчихээд түүнийгээ ширтэх, цээжнийхээ гүнээс инээмсэглэх.
Зөвхөн түүний тухай санаа тавин бодох, халамжлах юу ч биш.
Би хэн ч байсан өөрийн минь оршихуйгаас ч эрхэм дээдэд байх цор ганцхан...
Мэдрэхүй бүхнээрээ түүнд яг л асар том соронзонд татагдсан өчүүхэн үртэс шиг автах... Тэр миний СОРОНЗ.
Түүнд автах бүх мэдрэмжүүд нийлээд ганцхан цэгт л хумигдана. Тэр бол ХАЙР. ЭХИЙН ХАЙР.
1 comment:
Does Joomla possess a Component that help to
produce a forum like Yahoo Answers?.
Look at my web-site - Transvaginal mesh Compensation
Post a Comment