Өлгийдүүлээд, мөөмөө хөхөж байж унтдаг байсан маамуу чинь одоо бол орон дээрээ задгай хэвтэж ганганаж байгаал өөрөө унтаад өгдөг болсон байна. Тоглоомуудаа эргүүлж тойруулж ажиглаад л, "амтлаад" л, тэгснээ уйдахаараа түлхээд хаячихдаг, өөрт нь өгдөггүй удирдлага, гар утас, эмийн хайрцаг, янз бүрийн тосны сав энэ тэрийг авах гээд сарвайгаад нэхдэг болж.
Мээмээ хөхөж байхдаа ээжийнхээ нүүр лүү дүрлийтэл ширтээд "харц тулахаар" нэг л учиртай инээд алддаг болж...
Орой ажлаас ирэхээр тосож баярлаад, авахуулах гэж яараад уйлах инээх хоёрын хоорондуур нэг тийм хөөрхөн авиа гаргаад дэрвэлзэнэ, дөхөөд очихоор бүр тэвдээд, тэвэрч байгаа хүний гараас мултраад босоод гүйх нээ бараг л. Тэгээл ээждээ тэврүүлж аваал хүзүүгээр чанга гэгч нь тэвэржийнэ, өөд өөдөөсөө хараад хэвтэхээр нүүр амаар оролдоод, эрхэлж тоглохоо мэджийнэ, үснээс татчаад ээжийгээ дуу алдахаар баярлаж ход ход инээгээд тэрүүхэн тэндээ бас сахилгагүй.
Гадаа гарах гээд хувцаслахыг андахгүй, малгайг нь өмсгөмөгц л бөөн баяр, тэгээд айлын жаахан маамуунуудыг харж баярлаад гараа сарвайлгаад нүүрэнд нь хүрээд инээд алддаг болсон, тэгж байхдаа их адтай хэхэ... Тэврүүлэх гээд байдгаа болиод орон дээрээ хэвтээд хоёр хөлөөсөө барьчихаад нэг инээдмийн бөөрөнхий амьтан л өнхрөөд байдаг болсон. Ойр хавьд нь анхаарал татчихмаар зүйл байвал яаж ийгээд өнхөрч байгаад дөхөж очоод элэглэж зүтгэж байгаад авчиж байна. Юу ч байсан аваал ам руугаа. Гутлаа сэм сугалж аваад зүүлттэй хонхыг нь эвтэйхээн амандаа хийгээд хүлхчдэг болсон :р
Бас нэг хийх дуртай юм нь янз бүрийн шаржигнадаг уут, цаасыг байдгаар нь үнгэж ноцолдох. Муурын зулзага бөөрөнхий утас мутсаар нээх хөөрхөн тоглодог доо, яг л адилхан, гялгар цааснаас бол уйдахгүй, нааш цаашаа өнхрөөл дээшээ ч нэг хараад, уруугаа ч нэг хараад "үзээд" байх нь тэр кккк. Бас хөгжим сонсох, цонхоор харах дуртай. Тэхдээ бас зүгээр байхгүй ээ, ооогт ажиггүй цонхоор ширтэнгээ гар нь тэр доогуур өртсөн цэцэг мэцэг, навч мавчханыг зулгаагаастай.
Аа тийм бас хоёр зүйлд ихэд улайран дайрдаг болсон. Тэр нь ээжийнхээ өвөр дээр суучаад компьютэрийн кэйбоорд нүдэх, махны бараа харуул чичирч ирээд зүтгэлэх ккк. Техник технологийн хөгжил ноёлсон эрин зууны хүүхэд аргагүй өөр юм, махчин Монголын үр сад цаанаа л бас ондоо юм ккк...
Өөр юу билээ, бяцханаа маань яадаг билээ??? гэээд бодож суутал минь охин минь өсөөд л өөрчлөгдөөд л, хүн болоод л байна даа. Тэгэх тусам ээжийнх нь хайр ч бас ундраад л ундраад л... Сонин юм шүү, ийм гайхамшигтай хайр хүнд байдаг нь, тийм хайрыг эх хүнд үр хүүхэд нь авчирдаг нь, би өөрөө эх хүн байгаад ийм гайхамшгийг мэдэрдэг нь... :)
5 comments:
сайхан post байна
нээрэээ л яг :
-"Мээмээ хөхөж байхдаа ээжийнхээ нүүр лүү дүрлийтэл ширтээд "харц тулахаар" нэг л учиртай инээд алддаг"
- хаалганы цаанааас ороод ирэхэээр яг л танай зулзага шиг авир гаргадагийн байна
ээжрүүгээ тэмүүлж байгаааа нь нээх хөөрхөн бүүр хайр хүргэчдийн
үйлдэл бүр нь эгдүү хайрыг минь татаж байдаг нялх үрсээ гэж....
yasan goyo bichle ve. unshaad l baimaar uramtai saihan ch bichij. Manai ohin bas udahgui ingedeg boloh baih daa. :)
huurhiimaa, huu maani 6 sartai. arai l eejiigee tewerch chadku bgan, odor odroor hun bolj l baitsgaana daa
huuhed gej yostoi hoorhon umaa. minii huu bas udku 2 holoosoo barichaad neg ineedmiin booronhii amitan onhrood baidag boloh bh.Nudnii mini omno osood, eejiigee taniad, eejiigee olj harahaa ineedeg bolood boon boon az jargaliig medreed goyo bnaa.
сайн уу найзаа, би чиний энэ бичлэгийн гарчиганд хичнээн дуртай гээч, бүүр эхийн хайр нэвт үнэртээд, надад мэдрэгдээд байдаг юм. гэхдээ чи шинэ бичлэг хий л дээ.
Post a Comment