Friday, May 13, 2011

Хэрвээ сайхан амьдарч байвал...

Миний охин дандаа эгшиг авиагаар ганганадаг ангаахай бор маамуу байсан бол одоо "үсгийн баялаг" нь нэмэгдэж гийгүүлэгч авиагаар "ярьдаг" боллоо. Дэргэд нь хэн нэгэн үзэгдэхгүй бол шал худлаагаасаа, ямар ч нулимсгүй "ааа аааа аааа..." гээд хэвтдэг байсан үр минь нэлээд хэд хоногийн өмнөөс биеэ чангалж ирж байгаад "гги ггиг гггииигг" гэсэнэрхүү авиа гаргаад л худлаа уйлдаг боллоо. Ингээд хамгийн анх "г" авиагаар дуугарч сурсан нь тэр. Хайнга ээж харин тэр өдрийг нь нарийн тэмдэглэсэнгүй.

Харин уржигдар ээж, охин хоёр цонхоор харж зогстол охин учиргүй инээд алдаал бв бв бв гээл хэд хэд хөөрхөн дуугарлаа шүү. Тэгээд гэрийнхэндээ баахан гайхуулж, "шинэ маягаар ярьж" үзүүлэв ээ. Дандаа л ангайж байдаг хошуу нь тэрүүхэн тэндээ цорвойж ирээд л хичнээн хөөрхөн гэх вэ? Тэр оройжингоо охин тоглоомтойгоо, гадаа урсах машинуудтай, чийдэнгийн бүрхүүлтэй, гэрийнхэнтэйгээ бв бв ггэ гги дллл тлл гэж ярилаа. Орой нь усанд оруулж байтал банныхаа хоёр тал руу гараараа тулж ирээд л бүфф бүффф бүффф гээд баахан "тэнгэр задраав". Тэгээд яасан, задарсан тэнгэр ахиад л цасаа асгаад өчигдөр гарч чадсангүй, өнөөдөр ч бас гадаа тиймхэн л байх шиг байна даа.

Бас нэг сурсан зүйл нь эмээ нь авахаараа "Хэрвээ сайхан амьдарч байвал" дууг дуулуулаад алгыг нь ташуулаад, өвдгийг нь цохиулаад байсан чинь одоо тэврээд сууж байхад нөгөө л бв бв длл тллл гэдгээ хэлээд гараа савчаад байдаг болсон байна, инээдтэй. Бас өвөө нь худлаагаасаа чанга чанга инээхээр бүр нэг үнэн баясалтай чангаар хоолойгоо татаад ход ход хийтэл дагаж инээдэг болсон. Гэх мэтээр ойрд олон шинэ зүйл сурчээ, нэг мэдсэн.

Ер нь охиноо ажиглаад байх тусам шинэ зүйл сурч, орчиндоо дасч, хүн болж байгаа нь анзаарагдаж байна. Тэгэх тусмаа хүний хайрыг их татдаг юм байна. Ээж, охин хоёр одоо тэгээд л "Хэрвээ сайхан амьдарч байвал бв бв бүфф бүфф ггиг ггиг длл тллл" гээд ангайтлаа инээгээл, гараа савчаал "дуулаад" байж байдаг боллоо доо :)

6 comments:

Sweet mommy said...

хөөрхийййн бэ
тэгсэээр байгаад үсэг-ийн сан нь нэмэгдэээд нэг л мэдэхэд ээжээ ааваа гэдэг болнодоооо
би ч бас анх ганганаж гунганахад нь их баярладаг байсан шүүү

эмээ нар адилхан байнаа
манай хүү чинь гоёо гоёо, жив жив гэсэн 2 дуунд аймар дуртай

ая нь явангууут л бүжиглэчдийн ххх
хүүхдийн дуунуудтай сиди нь байдын тэр их хөөрхөн

аан бас youtube-s goyo goyo gj haigaaad uzuuleerei
teriiig uzeheeree aygui ih bayarlaad ongirdiinshd manai huu hhe

Rhea said...

hehehe yasan oolhiin. manai maamuu odoo 3 sartai. bi hod hod ineegeesei geed l huseed yanz bureer uzeed bdag, haaya l eejiigee tegj ineej bayarluulahiin. odoo angaahai shig l angalzaad ineegeed suujiina. hurdan giiguulegcheer yaridag boloosoi.

blog chini hoorhon yumaa :)

gerelgegee said...

Sweet mommy

tehh, ene angaahainuudiin shine uildel zan avir bur ni eej aaviigaa bayrluulah yum daa.

bi neetees ter duunuudiig sonsgoj uzsen manai ohin odoohondoo arai jaahan bolhoor sain oilgohgui bh shg bn lee :)
odoo bol eejteigee 2-la bhdaa Susan Boyle ch yumuu songodog hogjim sonsdiin. jaahan tom bolhoor ni ter CD-g avch sonsgonoo.

gerelgegee said...

Rhea

bayrlalaa

manai ohin ch bas anh eejiigee haraal hod hod ineej bsn 3 sartaidaa. tegeel udalgui oortei ni busad hun togloj naadaj bgaag andahgui tegj ineedeg bolnoo :)

giiguulegcheer yarih ni bur hoorhoon. zarimdaa bur ug heleed bgaam shig sonsogddiin hehe. maamuu ni bas udahgui giiguulegcheer *yariad* eejiigee bayrluulah bhaa.

blogoor mini zochilj bgaarai ;))

Монгол said...

Хэ хэ. Хөөрхөн юмаа. Хүүхэд нээрээ г үсгээр эхэлж гийгүүлэгч хэлдэг байх шүү. гл гл гээд байдаг байсан манай том хүү анх.

gerelgegee said...

г, б, в гэх мэт үсгүүдийг эхэлж хэлжаах шиг бн.. цагаан толгойн дарааллааараа яваад бнуу гүй юу :р