Tuesday, May 10, 2011

Эмчийн ярианаас

Өчигдөр орой суваг эргүүлж суутал "Эх орон" тв-ээр хүүхдийн асаргааны тухай эмч ярьж байхтай таарлаа. Даанч намайг үзээд удаагүй байтал дуусчихсан. Гэсэн ч хэдэн хэрэгтэй зүйл сонсоод амжсаан. Тэрнийгээ бичье.

1. Иллэг. Хүүхдэд иллэг хийж үзүүлсэн бололтой байсан. Даанч тэрийг нь үзэж амжаагүй. Ямар ч байсан иллэг хүүхдэд маш чухал. Эцэг эх, ах эгч, эмээ өвөө гээд гэр бүл ойр дотных нь хэн ч хийж болно гэж байсан. Ямар тосоор хийх нь өөрсдийнх нь сонголт. Харшил өгдөггүй бол сүүлний тосоор ч болно гэсэн. Анхаарах зүйл гэвэл хэзээ ч тослолгүйгээр иллэг хийж болохгүй гэж байна лээ. Бас хүүхдэд загасны тос маш сайн гэсэн шүү.

2. D vitamin. Хүүхдэд яагаад Д вита хэрэгтэй байдаг вэ гэхээр өсөлт болон дархлааг нь дэмждэг гэдгийг бид мэднэ. Зарим эцэг эхчүүд хүүхдээ цонхны наранд ээдэг нь маш БУРУУ гэнэ шүү. Яагаад гэхээр цонхоор туссан нарны хэт ягаан туяа нь шүүгдчихсэн байдаг гэж байна.
За тэгээд Д-ийн дутагдал болон илүүдэлийн үед илрэх шинж тэмдгүүдийг ярьсан.

Д-ийн дутагдлын үед:
-ихээр хөлрөх
-цочимхой болох
-гавлын яс дөрвөлжин болох
-цээжний хэнхэрцэг ясны хэлбэр өөрчлөгдөх, шувуун цээжтэй болох
-хавирга дэрвийх
-гэдэс цүндгэр болох
-хөл Х, эсвэл гадагшаа майга болох
-шүд оройтож ургах болон замбараагүй ургах
-түнхний ясны /ямар яс ч гэлээ дээ, нэрлээд байсан/ ургалт оройтох

Д-ийн илүүдлийн үед:
-хөлс үнэртэй болох
-чацга алдах болон бөөлжих
-хоолонд дургүй болох зэргээс гадна дутагдлын үеийнх шиг шинжүүд илэрдэг гэнээ.

3. D vitamin-ы хэрэглээ. Хүүхдэдээ Д-г нь хэрхэн дутуудуулахгүй, бас илүүдүүлэхгүй өгөх талаар ярьсан. Зохистой хэрэглээ нь гэвэл хүүхдэд хоногийн тун нь 3000МЕ доз байх ёстой байдаг гэнэ.  Усан болон спиртэн Д нь ихэвчлэн 500МЕ доз, тосон Д нь 700МЕ доз, харин таблеткан Д нь болохоор 500, 1000, 1200МЕ доз байдаг. Тийм болохоор ямар Д хэрэглэж байгаагаасаа шалтгаалаад хоногийн тунг нь тохируулаад өгөх хэрэгтэй гэж байна.

За нэг иймэрхүү зүйл ярьж байна лээ. Тэр Д-ийн хэрэглээний талаар буруу зөрүү бичсэн байх вий, анхаарна биз!!! Уг нь тэр хэсгийг нь тэмдэглэж авсын ккк.

Аа тийм, тэр эмч нь "Мон-Закира" эмнэлгийн ерөнхий эмч Баяраа гэсэн.

No comments: