Wednesday, May 18, 2011

Ёсыг бодож уйлсан нь

Өчдөр лаг өргөн бүрэлдэхүүнтэйгээр явж охиноо вакциндуулав. Эмлэг явах замын турш аав охины "яриаг" орчуулж бүрэлдэхүүний элгий нь аваад хаясан.

Sunday, May 15, 2011

Миний соронз

Түүнээс гарсан ганцхан авиа, бусдад бол үл анзаарагдам ганцхан үйл хөдлөл, зан төрх нь миний хувьд үгээр хэлэмгүй гүн мэдрэмжийг төрүүлдэг.

Friday, May 13, 2011

Хэрвээ сайхан амьдарч байвал...

Миний охин дандаа эгшиг авиагаар ганганадаг ангаахай бор маамуу байсан бол одоо "үсгийн баялаг" нь нэмэгдэж гийгүүлэгч авиагаар "ярьдаг" боллоо. Дэргэд нь хэн нэгэн үзэгдэхгүй бол шал худлаагаасаа, ямар ч нулимсгүй "ааа аааа аааа..." гээд хэвтдэг байсан үр минь нэлээд хэд хоногийн өмнөөс биеэ чангалж ирж байгаад "гги ггиг гггииигг" гэсэнэрхүү авиа гаргаад л худлаа уйлдаг боллоо. Ингээд хамгийн анх "г" авиагаар дуугарч сурсан нь тэр. Хайнга ээж харин тэр өдрийг нь нарийн тэмдэглэсэнгүй.

Tuesday, May 10, 2011

Эмчийн ярианаас

Өчигдөр орой суваг эргүүлж суутал "Эх орон" тв-ээр хүүхдийн асаргааны тухай эмч ярьж байхтай таарлаа. Даанч намайг үзээд удаагүй байтал дуусчихсан. Гэсэн ч хэдэн хэрэгтэй зүйл сонсоод амжсаан. Тэрнийгээ бичье.

Сонин сайхан?

Зээ ойрд их завгүй байлаа. Яасан гэхээр охиндоо ханиад хүргэцэн :(  Тэгээд хэд хоног ханиадтай тэмцэх кампанит ажил өрнүүлэв кк... Гэрт ханиад чирж ирсэн дүү охиныг хүүхдэд ойртохы нь хориглож, маск зүүлгээд, хагас бүтсайнаар их цэвэрлэгээ хийж, "зад угаагч" болов. Охиноо яаж эмчлэв гэхээр ойр ойрхон сайн хөхүүлээд /уг нь охиноо цагаар хөхүүлдэг байсы/ ,  дулаан хувцлаад /ээж охиноо өлчир сургачих санаатай, тэр нь хэтрээд заримдаа жаахан сэрүүдүүлчдэг талтай кк/, өглөө эрт агаарт сайн гаргаад, горчицтой ваннд суулгаж, аньсны ханд уулгалаа. Иймэрхүү маягаар хоёр, гурав хоноод охины ханиад ерөнхийдөө эдгэлээ. Ханиах нь багасч, үр минь цаанаасаа нэг сэргэлэн цовоо дэрвэлзээд ирмэгц ээжийн царайд нар гийгээстэй :)

Thursday, May 5, 2011

Дэрэн дээр дэлбээ цэцэг

Охиндоо зориулаад хэдэн хөөрхөн оньсого оруулчихъя. Юуны тул үр хүүхдийнхээ оюун ухааныг оньсого, таавраар тэлдэг ухаант ард түмний үр сад билээ. Охин минь ч бас оньсого тааж хүн болог. Энэ удаа дандаа хүүхэдтэй холбоотой оньсого орууллаа. Хөөрхөн санагдаад :)

Wednesday, May 4, 2011

Ход ход инээгээд...

Миний охин их "инээд муутай" хүүхэд л дээ. Биед элдэв зовиургүй л бол ганганаал, инээгээл хэвтдэг хүүхэд юм байгаан. Хоёр биенээ харж инээсэн том, жижиг хоёр хүн л байна, энд хэхэ...
энэ нөхөр нээрэн үнэнхүү аз жаргалтай мишээж байгааз? нээтээр зураг хайж яваад олсон юм :))