Wednesday, June 29, 2011

Нэгэн бяцхан охины тухай, нэг л өөр хайрын тухай

Зиа энэ чинь завтай дээрээ ганц пост хийюү гэтэл блог бичилгүй удсаных уу нэг л эвлэдгүй шүү. Уг нь анх бичиж эхэлж байхдаа тийм тийм сэдвээр тэгж тэгж бичнэ этр гээл төлөвлөдөг байлаа шт... гэтэл одоо тэр олон сэдвүүд хаачив? Блог бичихийн үндэс чинь ердөө л сэдэвтэй байхдаа гол нь юм байшт гээл ххэхэх. Заааа тэр ч яахав, завгүйдээ юу хийж байв гэхээр ажлаа хийж эхэлсэн, яг тэр үетэй давхцаад байгууллагын ой мой гээл хэрэндээ л ачаалалтай байлаа. Одоо л нэг нуруу тэнийжийнэ. Энэ нэг сарын хугацаанд миний бяцханаа том болсон ч гэж жигтэйхэн, нэг харсан чинь том хүн шиг нухацтай хэрсүү байрын харцтай, загнах, эрхлүүлэхийг андахгүй, аяглаж аашлах нь бүр нэг "хүн шиг" болчихсон 6 сартай жаал охин дэргэд унтаж байх юм.
Өлгийдүүлээд, мөөмөө хөхөж байж унтдаг байсан маамуу чинь одоо бол орон дээрээ задгай хэвтэж ганганаж байгаал өөрөө унтаад өгдөг болсон байна. Тоглоомуудаа эргүүлж тойруулж ажиглаад л, "амтлаад" л, тэгснээ уйдахаараа түлхээд хаячихдаг, өөрт нь өгдөггүй удирдлага, гар утас, эмийн хайрцаг, янз бүрийн тосны сав энэ тэрийг авах гээд сарвайгаад нэхдэг болж.
Мээмээ хөхөж байхдаа ээжийнхээ нүүр лүү дүрлийтэл ширтээд "харц тулахаар" нэг л учиртай инээд алддаг болж...

Thursday, June 16, 2011

Бүүвэйн дуу муу бүхнийг цаашлуулдаг увидастай аялгуу

/Гоё ярилцлага байхаар нь энд авчраад наачлаа /

Бүхнийг уяртал дуулна, бас тэрхүү сайхан дууныхаа шүлгийг бичнэ, дээрээс нь ирээдүйд өөрийнхөө халааг авах дуучин бэлтгэнэ, судалгаа шинжилгээ хийнэ гээд л нэг хүн хийж амжууламгүй олон ажлыг төвөггүйхэн хийж яваа Монгол Улсын Ардын жүжигчин Ш.Чимидцэеэтэй уулзаж ярилцлаа. Олон сайхан уртын дуугаараа монголчуудыг уярааж яваа ч Чимидцэеэ дуучинд ард түмнийх нь уярал арай дутуу санагдсан бололтой. Учир нь саяхан бүүвэйн дууны цомог гаргасан байна билээ. Бүүвэйн дууг тун сонирхолтойгоор тайлбарлах түүний яриаг уншигчдадаа хүргэе.

-Эмэгтэйчүүдийн баяр дөхөж байгаа болохоор таны бүүвэйн дууны цомгийн талаар ярилцахаар зорьж ирлээ. Яагаад зөвхөн бүүвэйн дуугаар цомог гаргах болов?
-Анх яг цомог гаргая гэж бол шийдээгүй. Ерөөсөө бүүвэйн дуу тасарснаар хүний хүмүүжил доройтож байна. Одоогийн хүмүүс ухаан муутай, юу ч хийхээс буцахгүй хатуу сэтгэлтэй болсон нь бүүвэйн дуу тасарсантай холбоотой гэж би боддог. Тийм учраас эдгээрийг бага ч гэсэн ухааруулах гэж академи дээр очиж илтгэл тавьж бас лекц уншиж явлаа. Хамгийн гол нь тэрхүү лекцийг маань сонссон хүмүүс сайхан лекц байна баяр хүргэе гээд л өнгөрөөд байсан.